Мэдээ
2024-02-13
Oracle компани нь Gartner Magic Quadrant-ийн 2023 оны санхүүгийн төлөвлөлтийн программ хангамж, санхүү, нягтлан бодох бүртгэлийн бичилт болон нэгдсэн шийдэл боловсруулагч тэргүүний компаниар шалгарлаа.
Энэхүү шалгаруулалттай холбоотой гарсан аль аль тайланд Oracle компани нь Oracle Fusion Cloud Enterprise Performance Management (EPM)-ийн алсын харааг хэрэгжүүлэх чадвараараа тэргүүлэгч компани гэдгээр хүлээн зөвшөөрсөн. Oracle Cloud EPM нь санхүүгийн байгууллагуудад гар ажиллагаатай үйл ажиллагаанаас татгалзаж тасралтгүй инновацыг нэвтрүүлэн санхүү, хүний нөөц, нийлүүлэлтийн сүлжээ, борлуулалтын үйл ажиллагааг загварчлан төлөвлөх, удирдах, нягтлан бодох бүртгэлийн бичилтийг хаах, тайлан гаргах хугацааг багасгах, бизнесийн өндөр үр ашигтай шийдвэр гаргахад тусалдаг.
Oracle Fusion Cloud Enterprise Resource Planning (ERP)-ийн нэг хэсэг болох Oracle Cloud EPM нь санхүүгийн болон шуурхай үйл ажиллагааны төлөвлөлтийг уялдуулах, нягтлан бодох бүртгэлийн бичилтийг түргэн хугацаанд хаах, байгууллагын үйл ажиллагааны бүтээмжийг удирдахад туслах аж ахуйн нэгж компанийн гүйцэтгэх удирдлагын иж бүрэн боломжуудыг санал болгодог.
Энэхүү шийдлийн хүрээнд санал болгож буй тусгай боломжууд нь санхүүгийн хэлтсүүдэд нягтлан бодох бүртгэлийн бичилтүүдийг нэгтгэн боловсруулах, хаах үйл явцыг бүхэлд нь үр дүнтэй удирдах боломжийг олгодог. Данс, гүйлгээний тохирол, татварын тайлан гаргах үйл ажиллагааг автоматжуулснаар санхүүгийн тайлагналыг алдаа дутагдалгүй бөгөөд олон улсын стандартад нийцүүлэн гаргахад зарцуулах хугацааг багасгахаас гадна аюулгүй байдлыг бүрэн хангаж тэдгээрийн эрсдэлийг арилгахад тусалдаг.
Энэхүү бүтээгдэхүүн нь төлөвлөлтийн шилдэг дэвшилтэт туршлагуудыг өөртөө багтаасан бөгөөд илүү өндөр нарийвчлалтай, уян хатан үйл ажиллагааг хангах үүднээс санхүү, бизнесийн үйл ажиллагааны олон чиглэлийн төлөвлөгөөг нэгтгэн гаргадаг. Олон хувилбарт загварчлал боловсруулах чадвар нь байгууллагуудад өөрийн үйл ажиллагааны өмнө үүсээд байгаа тодорхойгүй байдлыг даван туулахад тусалдаг.
Тус систем нь бизнесийн орчин дах аливаа өөрчлөлтөд шуурхай хариу өгөх боломжийг олгодог гүйцэтгэлийн удирдлагын ухаалаг бүтээгдэхүүн юм. Мөн суурилуулсан хиймэл оюун ухаан нь санхүүгийн болон үйл ажиллагааны өгөгдлийн хэв маягийг тодорхойлох зорилгоор төлөвлөгөө, таамаглал ба тэдгээрт гарч буй өөрчлөлтийн зөрүүг тасралтгүй хянаж, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор гарах үр дүнг урьдчилан таамагладаг.
Oracle Cloud EPM нь бизнесийн байгууллагуудад тэдгээрийн хэрэгцээнд тулгуурлан шинэ боломжуудыг бий болгох, шинэчлэх, автоматжуулах, дасан зохицох, ашиглах боломжийг олгодог. Хиймэл оюун ухаан, автоматжуулсан сургалт, цахим туслахууд болон аналитикийн байнгын шинэчлэлтүүдээр тухайн платформ нь хэрэглэгчдийг хамгийн дэвшилтэт технологийн шийдлээр тогтмол хангадаг.
Gartner Peer Insights-ийн зүгээс хэрэглэгчийн баталгаат үнэлгээ рейтингийн судалгааг боловсруулан гаргаж өгдөг гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Oracle компани нь Gartner Peer Insights-ийн 2023 оны санхүүгийн төлөвлөлтийн программ хангамжийн чиглэлээр Хойд Америкийн хэрэглэгчдийн шилдэг сонголтоор шалгарсан. Мөн 2023 оны 12-р сарын 12-ны байдлаар гаргасан сүүлийн 12 сарын судалгаагаар Oracle-ийн санхүүгийн программ хангамж болон шийдлүүд тэр дундаа Oracle Cloud EPM-ийг хэрэглэгчдийн 95% нь бусад мэргэжил нэгт хамтран зүтгэгчдэдээ санал болгож байна.
Oracle Cloud EPM болон Oracle-ийн бусад шийдлүүдийг худалдан авах талаар дэлгэрэнгүй мэдээллийг Та oracle@muk.group цахим хаягаар авна уу.