Монгол
English
Azərbaycan
Shqiptare
Հայերեն
Български
ქართული
қазақ
Кыргызча
Македонски
Румынский
Монгол
Русский
Српски
Slovenščina
Тоҷикӣ
Türk
Türkmenler
o'zbek
Українська
Hrvatski
MUK
  • Улс орнууд
    al.pngАлбаниam.svgАрменaz.svgАзербайжанbg.pngBulgariahr.pngХорватge.svgГүржkz.pngКазахстанkg.pngКиргизmk.pngNorth Macedoniamd.pngМолдавmn.pngМонголae.pngUnited Arab Emiratesrs.pngСербиsi.pngСловениtj.pngТажикстанtr.svgТуркtm.pngТуркменистанhu.pngУнгарua.pngУкраинuz.svgУзбекистан
  • Шийдэл
    MUK борлуулагчидMUK шийдлүүдБүтээгдэхүүн, үйлчилгээний каталог
  • Мэдээ
    Мэдээ, хямдралMUK сэтгүүлВидео
  • Чиглэл
    Мэдээллийн технологийн дистрибьюшнСургалтын төвҮйлчилгээний төвMUK Cloud үйлчилгээ
  • Компанийн тухай
    MUK-ийн талаархи үндсэн мэдээлэлБайгууллагын профайлАжлын байр
  • Дилерийн хэсэг
    al.pngАлбаниam.svgАрменaz.svgАзербайжанbg.pngBulgariahr.pngХорватge.svgГүржkz.pngКазахстанkg.pngКиргизmk.pngNorth Macedoniamd.pngМолдавmn.pngМонголae.pngUnited Arab Emiratesrs.pngСербиsi.pngСловениtj.pngТажикстанtr.svgТуркtm.pngТуркменистанua.pngУкраинuz.svgУзбекистан

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭР: МУК КОМПАНИ НЬ MONBAT-ЫН АЛБАН ЁСНЫ БОРЛУУЛАГЧ БОЛЛОО

Мэдээ

2023-11-24

МУК групп компани болон өргөн хүрээний хэрэглээнд зориулагдсан хар тугалганы шүлтлэг зай хураагуур буюу батарей, эрчим хүч ба цэнэг өндөртэй литий-ион элемент үйлдвэрлэгч Monbat компанийн хооронд Монгол, Азербайжан, Армени, Гүрж, Казахстан, Киргиз, Молдова, Тажикстан, Туркменистан, Турк, Узбекистан, Украин зэрэг улсуудад албан ёсны эрхтэйгээр түгээн борлуулах гэрээ байгуулагдлаа.

Monbat компанийн бүтээгдэхүүний багцад нөөц эрчим хүчний систем, нарны зай хураагуур, тээврийн хэрэгсэл, агуулахын тоног төхөөрөмж гэх мэт өргөн хүрээний бараа бүтээгдэхүүн болон олон төрлийн зай хураагуур, батарейнууд багтдаг. Орчин үеийн тоног төхөөрөмж, дэвшилтэт технологийг үйлдвэрлэлийн явцдаа амжилттай ашиглаж чаддаг нь Monbat-ын бүтээгдэхүүний дээд зэргийн чанарын баталгаа болдог.

Хар тугалганы шүлтлэг батарейг хамгийн орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан үйлдвэрлэдэг бөгөөд IEC 60 896-21/22 ба IEC 61427 - ½, IEC 62485-2, IEC 61056-1, BS 6290-4 зэрэг маш олон төрлийн бөгөөд өргөн хүрээний технологийн стандартад нийцүүлэн шалгаж баталгаа гаргадаг. Зай хураагуурын их биеийн элементүүд нь дээд зэргийн чанартай шатдаггүй материалаар хийгдсэнээрээ давуу талтай байдаг ба бүтээгдэхүүний шугамд харилцаа холбоо, тэжээлийн нөөц эх үүсвэрээс эхлээд нарны эрчим хүчний хураагуурт суурилуулах өндөр эргэлтийн мөчлөг бүхий зай хураагуур хүртэл төрөл бүрийн хэрэглээнд зориулагдсан 50-600 хүртэл Ah хүчин чадалтай 2, 4, 6, 8, 12 вольтын зай хураагуур, батарейнууд багтсан болно.

Monbat-ын стартер буюу асаагуурын зай хураагуурын бүтээгдэхүүний төрөлд автомашины болон ачааны тээврийн хэрэгслийн бүхий л төрлийн зай хураагуурын шийдлүүд багтсан болно. Энэхүү компанийн зай хураагуурууд нь байгалийн хэвийн болон эрс тэс уур амьсгалтай нөхцөлд суудлын болон ачааны автомашин, хөдөө аж ахуйн тээврийн хэрэгсэл гээд автотээврийн бүхий л төрөлд ажиллуулахад тохирдог.

Түүнчлэн цахилгаан тоног төхөөрөмжийг урт хугацаагаар ажиллуулахад тусгайлан зориулсан цэнэг авах багтаамж өндөртэй Deep Cycle цахилгааны тэжээлийн шилдэг шийдэл болсон бүтээгдэхүүнийг тэмдэглэж хэлэх нь зүйтэй.

Monbat компанийн бүтээгдэхүүн болон шилдэг шийдлүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон худалдан авалттай холбоотой мэдээллүүдийг monbat@muk.international цахим шуудангийн хаягаар хандаж аваарай.

© 2008-2025 MUK. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.