Монгол
English
Azərbaycan
Shqiptare
Հայերեն
Български
ქართული
қазақ
Кыргызча
Македонски
Румынский
Монгол
Русский
Српски
Slovenščina
Тоҷикӣ
Türk
Türkmenler
o'zbek
Українська
Hrvatski
MUK
  • Улс орнууд
    al.pngАлбаниam.svgАрменaz.svgАзербайжанbg.pngBulgariahr.pngХорватge.svgГүржkz.pngКазахстанkg.pngКиргизmk.pngNorth Macedoniamd.pngМолдавmn.pngМонголae.pngUnited Arab Emiratesrs.pngСербиsi.pngСловениtj.pngТажикстанtr.svgТуркtm.pngТуркменистанhu.pngУнгарua.pngУкраинuz.svgУзбекистан
  • Шийдэл
    MUK борлуулагчидMUK шийдлүүдБүтээгдэхүүн, үйлчилгээний каталог
  • Мэдээ
    Мэдээ, хямдралMUK сэтгүүлВидео
  • Чиглэл
    Мэдээллийн технологийн дистрибьюшнСургалтын төвҮйлчилгээний төвMUK Cloud үйлчилгээ
  • Компанийн тухай
    MUK-ийн талаархи үндсэн мэдээлэлБайгууллагын профайлАжлын байр
  • Дилерийн хэсэг
    al.pngАлбаниam.svgАрменaz.svgАзербайжанbg.pngBulgariahr.pngХорватge.svgГүржkz.pngКазахстанkg.pngКиргизmk.pngNorth Macedoniamd.pngМолдавmn.pngМонголae.pngUnited Arab Emiratesrs.pngСербиsi.pngСловениtj.pngТажикстанtr.svgТуркtm.pngТуркменистанua.pngУкраинuz.svgУзбекистан

Жижиг бизнесүүдэд зориулсан энгийн бөгөөд тав тухтай байдлыг санал болгогч: EnGenius Fit

Мэдээ

2023-07-17

EnGenius компани нь энгийн бөгөөд ухаалаг удирдлагатай жижиг бизнесүүдэд зориулсан хандалтын цэгүүд болон сүлжээний свичүүдийн шинэ шугамыг зах зээлд нэвтрүүлэн танд санал болгож байна.

Өдгөө жижиг бизнесүүдийн өмнө Wi-Fi сүлжээтэй холбоотой асуудлууд тогтмол тулгарсаар байна. Үүнд: холболт тасрах, хурд багатай байх, мэдээллийн өгөгдөл алдагдах зэрэг эрсдэлүүдийг дурдаж болно. EnGenius Fit цуврал бүтээгдэхүүнүүд нь танай компанид мэдээллийн технологийн мэргэжилтэн байгаа эсэхээс үл хамаарч удирдахад хялбар, хямд, бөгөөд өндөр чанартай, уян хатан жижиг бизнест тусгайлан зориулсан тоног төхөөрөмжийг санал болгож байна.

liebert gxt5

EnGenius Fit нь Wi-Fi сүлжээний орчин бий болгох ухаалаг бөгөөд хүртээмжтэй шийдэл юм. Энгийн бөгөөд аюулгүй төхөөрөмж болох энэхүү шинэ хандалтын цэг болон свичүүд нь байгууллагын аюулгүй, найдвартай байдлыг бүрэн хангахын зэрэгцээ суурилуулан байршуулах үйл ажиллагаанд хамгийн оновчтой байдлаар зохицохоор бүтээгдсэн.

Энэхүү шинэ шийдлийн гол онцлогуудын нэг нь өөрийн гэсэн мэдээллийн технологийн хэлтэсгүй жижиг компаниудад тусгайлан зориулагдсанд оршино. Эдгээр төхөөрөмжийг хэн ч тохируулах боломжтой бөгөөд танд үр ашигтай бизнесийн шийдвэр гаргахад туслах ил тод байдал, хяналт, мэдээллээр бүрэн хангана. EnGenius Fit-ийг та өөрийн сүлжээний талаарх мэдлэгээс үл хамаарч FitExpress үүлэн дээр суурилсан гар утасны аппликэйшн эсвэл веб интерфейсээр дамжуулан хялбархан удирдах боломжтой.

EnGenius Fit нь уян хатан, хэрэглэгчдэд зориулсан интерфейстэй. Захиалагч нь хандалтын цэг болон свич хоорондын дурын хувилбарыг сонгож, хамгийн үр ашигтай бөгөөд зардал багатай шийдлийг нэгэн зэрэг бий болгож чадна.

Дээр дурдсан жижиг компаниудаас гадна EnGenius Fit нь мэдээллийн технологийн хэлтэстэй томоохон байгууллагуудын хэрэгцээнд мөн адил тохирно. Ийм тохиолдолд удирдлагын нэмэлт сонголтуудыг боловсруулж гаргасан ба тэдгээр сонголтуудыг ашиглан аль ч төхөөрөмж дээр нарийн дүн шинжилгээ хийхэд зориулагдсан локал портал эсвэл дотоод сүлжээний удирдлагын дэд бүтцийг бий болгох боломжийг бүрэн хангах чадвартай урьдчилан суулгасан программ хангамж бүхий сүлжээний свичийг ашиглаж болно.

EnGenius Fit-ийг худалдан авах тухай дэлгэрэнгүй мэдээлэл болон компанийн бусад шийдлүүдийн талаарх мэдээллийг engenius@muk.group цахим шуудангаар авах боломжтой.

© 2008-2025 MUK. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.